| | USD/MNT 0₮

Өчигдөр долоон өрхийн 13 иргэн угаартлаа гэсэн дуудлага өгчээ

 
 
Сайжруулсан шахмал түлшний асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналт , Эрүүл мэндийн газраас ээлжит мэдээллээ хийлээ.
 
“Өчигдөр оройн 18.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэлх хугацаанд долоон өрхийн 13 иргэн хордсон гэх дуудлагыг өгсөн. Аравдугаар сарын 3-наас хойш угаарын нийт 145 дуудлагаар 306 хүнд тусламж эмчилгээ үзүүлээд байна. Одоогоор дөрвөн том хүн хоёр хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
 
Угаарын хийнд хордож байгаа дуудлагаас харахад түлшиндээ бус галлах ажиллагаатай л холбоотой зөрчлүүдээс угаар үүсээд байна. Үнсээ дүүргэх, янданд ан цав гарсан байх, сайжруулсан түлшээ хэт их хийх зэргээс угаар үүсээд байгаа нь ажиглагдсан. 
 
Иймээс иргэд өөрсдийнхөө галлагаан дээр л анхаарч ажиллах хэрэгтэй байна. Орой галласныхаа дараа унтахдаа хавхлагаа хаахгүй байх, мөн гэртээ түмпэнтэй ус тавьж хонох зэргээр урьдчилсан арга хэмжээ авах хэрэгтэй” гэдгийг ч санууллаа.
 
 
О.Гал 

 

Орой галласныхаа дараа унтахдаа хавхлагаа хаахгүй байх, мөн гэртээ түмпэнтэй ус тавьж хонох зэргээр урьдчилсан арга хэмжээ авах хэрэгтэй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.