| | USD/MNT 0₮
Баянхонгор аймагт УИХ-ын 2020 сонгуульд нэр дэвших хүмүүс эхнээсээ тодорчээ. Тус аймаг гурван мандаттай бөгөөд долоон хүний нэр дуулдаж байна.
Тодруулбал, МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар нэр дэвшинэ. Харин Ардчилсан намаас Хөххотод Консул хийж байсан Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн нар нэр горилж явна.
Тэгвэл эдгээр хүмүүсийн хэн нь хэн бэ гэвэл өнгөрсөн жил УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарын хувьд Гадаад харилцааны сайд хийж байсан. Их хуралд гурав дахь удаагаа сонгогдсон. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн (англ. Center for Deliberative Democracy, Stanford University) ахлах зөвлөх. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн VII тойрогт нэр дэвшиж ялалт байгуулж байсан юм.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нь 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга, 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал, 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал, 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал, 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-хийн гүйцэтгэх захирал, 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Канад Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх хийж байсан.
2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2017-2019 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт нь 1981-1986 онд Улсын геодези, зураг зүйн газар техникч, 1981-1991 онд Улсын геодези, зураг зүйн газарт ХЗЭ-ийн хорооны дарга, 1995-1997 онд, “Багана” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 1997-2015 онд “Ачлал трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004-2015 онд “Ачлал сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд “Ачлал групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015-2016 онд “Ачлал эхлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд “Ачлал жаргалан” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд “Ачлал оранж” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2015 онд “Ачлал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон билээ.
Ардчилсан намаас хэн хэн нэр дэвших вэ
Харин АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ гэвэл УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Ганбатын хувьд салаа салбарын захирагчаас ажлын гараагаа эхэлж Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанид дэд захирал, Түүх соёлын дурсгал сэргээх газарт даргын албан тушаал хашиж байсан.
Мөн “Техник импорт” ХКомпанид ТУЗ-ийн дарга, 2004-2012 хүртэл тус компанийнхаа ерөнхий захирлын албыг хашиж байгаа 2012-2016 он хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байгаа юм. Ийнхүү дөрвөн жил өнжсөн тэрбээр энэ жил дахин их хуралд өрсөлдөхөөр болжээ.
Хөххотын Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нэрээ дэвшүүлнэ
Монгол Улсаас Хөххотын Консулаар томилогдож таван жил тус албыг хашиж, өнгөрсөн зун албан тушаалаа хүлээлгэж өгсөн Д.Мөнх-Эрдэнэ АН-аас нэр дэвшихээр бэлтгэл ажлаа ханган базаагаад байна. Албан ажлаа хүлээлгэж өгч эх орондоо ирсэн тэрбээр аймгийнхаа бүх сумдыг тойрч, тойргоо услажээ.
Баянзүрх дүүргийн АН-ын хорооны дарга П.Нүрзэд нэрээ сойно
Баянзүрх дүүргийн АН-ын хорооны дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд нэр дэвших сурагтай байна.
П.Нүрзэд нь Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 2001-2004 онд Ардчилсан Залуучуудын Холбооны ХЭГ-т Орон нутаг хариуцсан ажилтан, 2005-2009 онд Ардчилсан Намын ХЭГ-т Орон нутаг хариуцсан улс төрийн ажилтан 2009 оноос ЗТБХБЯ-ны харьяа Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны Тоо бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2015 онд Нийслэлийн АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, одоо Баянзүрх дүүргийн АН-ын хорооны даргын албыг хашиж байна.
“Номгон санчир” группийг үүсгэн байгуулсан А.Адъяасүрэн нэр дэвшинэ
Баянхонгор аймгийн унаган хүүхэд, АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн А.Адъяасүрэн нь нэр дэвшихээр аль хэдийнэ тойргоо усалж, аймгийнхаа сумдыг бүтэн тойрчээ.
Тэрбээр “Номгон Санчир” группийн ерөнхий захирал. Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй. Захирлын ажлаа хийхийнхээ хажуугаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн оролцоо чиглэлээр нийгэмд хандсан олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг нэгэн.
МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар нэр дэвшинэ. Харин Ардчилсан намаас Хөххотод Консул хийж байсан Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн нар нэр горилж явна.