| | USD/MNT 0₮

О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн.

Өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж 2 асуудлыг хэлэлцлээ.

              Нэгдүгээрт хаврын чуулганаар хэлэлцэх том хуулиуд байгаа. Энэ ажлын хүрээнд Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдлээ. Хоёрдугаарт Улсын Их Хурлаар зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлууд орж ирж байгаа. Энэ асуудлын хүрээнд бүлгийн гишүүд санал солилцож, байр сууриа илэрхийлэн нэгтгэж хэлэлцлээ.

             2022 оны Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх тайлангийн үнэлгээгээр 30-40 хувьтай Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөр биелсэн нь хангалтгүй гэж үзэж байна. Иймээс маш олон ажил эзэнгүйдэж, гүйцэтгэгдээгүй нөхцөл байдал үүсч байгаа учир дүгнэлт хийж хариуцлага тооцно гэлээ.

           УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн. Бүлгийн гишүүдийн дийлэнхийнх нь байр суурь бол жижиг "Тавантолгой" буюу 51 хувь нь орон нутгийн өмчид байдаг, 49 хувь нь олон нийтийн өмчид байдаг, хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй компанийн нэгээхэн хэсгийн хувьцааг эзэмшдэг гэдэг шалтгаанаар түүний нэрийг оруулж ирсэн.

           Д.Бат-Эрдэнэ гишүүний  хувьд 1990 оноос хойш бизнес эрхэлж байсан хүн. Тиймээс хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна.

           Хууль хяналтын байгууллагыг ажиллуулж, шүүхийг хараат бус шударгаар ажиллах боломжийг олгосноор авлига буурдаг. Ардчилсан нам 2012-2016 онд 28 гишүүнтэй ажиллаж байсан. Тэр үед Монгол Улсын эдийн засаг хүнд байсан. Бид хэд хэдэн шийдвэр гаргаж, хууль баталж байсан.  Тэр хүнд үеэс Монгол Улсыг авч гарч чадсан. Өнөөдөр гэтэл эдийн засгийн таатай нөхцөлд хэдхэн авлигачид нь баяжсанаас биш Монголын ард түмэн хүнд байна. Гэтэл сөрөг хүчнээ намнах, парламент дахь ёсыг байхгүй болгохын төлөө УИХ руу дайрч байна. "Гуя дагаж хүзүү" гэдэг шиг асуудлыг оруулж ирж байна. Ер нь МАН өөрсдийнхөө авлигачидтайгаа л тэмцэх ёстой.  МАН гэдэг Монголын Авлигачдын Нам болж хувирсан. Нийгмийн уруудан доройтож байгаагийн гол буруутан МАН. Энэ гэмээ хэнтэй ч хуваалцах ёсгүй. Хариуцлагаа хүлээх ёстой гэлээ.

LIVE

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.