| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч гуравдугаар сарын 4 хүртэл хойшилжээ.
Тодруулбал, шүүх хуралд сайд асан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ц.Оюунбаатар нарыг гэрчээр оролцуулах ёстой гэж үзсэн байна.
Удаа дараа хойшлоод байгаа шүүх хуралд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар бүгд ирсэн ч хохирогч, гэрч, шинжээч нар ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдаанд хохирогч, гэрч шинжээч нарыг оролцуулах шаардлагатай гэж үзэж хурлыг хойшлуулжээ.
Сайд асан З.Баянсэлэнгэ нарын хэрэгт хохирогчоор Сангийн яам оролцох бол гэрчээр тухайн үед Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Оюунбаатар нар оролцох аж.
Хэргийн тухайд гэвэл З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж буй билээ.
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч гуравдугаар сарын 4 хүртэл хойшилжээ.