| | USD/MNT 0₮

Цувралын хоёр дахь тоглолтод 81-75 харьцаагаар Уурхайчид хожлоо

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн плей-оффын хагас шигшээ шатанд таарсан Эрдэнэтийн Уурхайчид болон Хасын Хүлэгүүд багуудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр боллоо.

Тоглолтод Уурхайчид 75-81 харьцаагаар хожсоноор 2-0 харьцаагаар цувралыг итгэл төгс тэргүүлж эхэллээ.

Хүлэгүүдээс А.Ананд, Б.Билгүүн нар 20-оос дээш оноо авч багаа тэргүүлсэн бол Уурхайчдаас Пендарвис Уиллиамс, Т.Санчир, О.Энхбаатар нар 10-аас дээш оноо авч багаа хошуучилсан.

Уурхайчдын бөмбөг таслалт эсрэг багаасаа хоёр дахин их байсан бөгөөд дундын зайн шидэлт болон чөлөөт шидэлтээ Хүлэгүүдээс 20 хувь илүү шидсэн нь хожилд гол нөлөөг үзүүлэв.

Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт энэ сарын 23-д UG Arena-д болно.

Маргааш /03.22/ 19:20 цагаас Завхан Бродерс - Тэнүүн Өлзий Металл багууд тоглоно.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.