| | USD/MNT 0₮
Өчигдөр Орхон аймагт коронавирүсийн сэжигтэй тохиолдол илэрлээ хэмээн аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, тухайн иргэнийг эмнэлэгт тусгаарласан байгаа билээ.
Тодруулбал, 25 настай эрэгтэй өөрийгөө Ухань хотод тээврийн жолооч хийж байгаад ирсэн. Биеийн байдал эвгүй байна хэмээн Уурхайчин багийн эмнэлэгт үзүүлэхэд халуураагүй, ханиалгасан шинж тэмдэг илэрсэн байна.
Тэгвэл дээрх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө "Ухань хотод ажиллаж байгаад ирсэн. Халуураад байна" хэмээн худлаа хэлж, эмнэлгийн эмч нарыг сандаргаад авчээ.
Дайны хажуугаар дажин гэгчээр энэ халдварын вирүс маш хурдацтай тархаж байгаа энэ үед хүмүүсийг худал мэдээ мэдээлэл тарааж, иргэдийг айдаст автуулж, мэдээлэлд төөрөгдүүлэхгүй байхыг ДЭМБ болон ЭМЯ, ХӨСҮТ-өөс анхааруулж, сэрэмжлүүлж байна.
Өчигдөр Орхон аймагт коронавирүсийн сэжигтэй тохиолдол илэрлээ хэмээн аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, тухайн иргэнийг эмнэлэгт тусгаарласан байгаа билээ.