| | USD/MNT 0₮
2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн 2023 оны есдүгээр сарын 30-н хүртэл зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авч эхэлсэн. Зуны цагийн тоололд шилжих асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх байсан ч уг асуудлыг 7 хоногоор хойшлуулжээ. Учир нь саналыг гаргасан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Баян-Өлгий аймагт томилолттой яваа тул хойшлуулсан аж.