| | USD/MNT 0₮

Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг эзгүйд нь хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас товлогдсон байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хэлэлцэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн юм.

Ж.Мөнхбат өдгөө БНСУ-д хувийн шалтгаантай байгаа. Иймд түүний эзүйд хүсэлтийг нь хэлэлцэхээр байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь өөрөө Ж.Мөнхбат. Байнгын хорооны дарга нь, хэлэлцэх асуудлын эзэн буюу тайлбар байр сууриа өгөх учиртай хүн нь байхгүйд хуралдаан болох дүр зурагтай байна.

АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж буй.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.