| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр, Капитал банкны захирал асан А.Ариунболд зээлийн баримтаа устгасан нь ил болов

Хөгжлийн банкны 3 дахь удаагийн сонсголын үеэр ноолуур хөтөлбөрийн хүрээнд "Мөнх хаан" ХХК-ийн захирал буюу Капитал банкны захирал А.Ариунболдыг гэрчээр дуудсан байдаг. Төрийн ордонд болсон олон нийтийн өмнө нээлттэй явагдсан хэлэлцүүлэгт өндөр дээд албан тушаалтнууд бүгд ирж тайлбар өгч байхад А.Ариунболд ирээгүй аж.

Түүнийг хамаарал бүхий этгээдээрээ буюу  "Мөнх хаан" ХХК, Капитал банкаар дамжуулж Ноолуур хөтөлбөрөөс таван тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. "Мөнх хаан" ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компани юм.

Тэгвэл шинжээчийн дүгнэлтээр Капитал банкийг өөрсдийн хамаарал бүхий хувийн хэргийг устгасан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон юм.

Мөн өөр нэгэн ноцтой баримтыг энэ үеэр дурдсан билээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2015 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 2-ны хугацаан дахь Капитал банканд байгаа гэх дансны гүйлгээний хуудаст дүн нь тэг байгаа. Ямар ч орлого, зарлага байхгүй. Тиймээс Хөгжлийн банкны тайлангаас шалгаж үзсэн. Гэтэл Хөгжлийн банкнаас шалгаж үзэхэд гүйлгээ хийсэн нь харагдана. "Мөнх хаан" ХХК-д хийсэн гүйлгээг архиваас харж болно" хэмээн хэлсэн юм.

Товчхондоо тус компани ийнхүү өөрсдийн тайланг нуун дарагдуулсан, бичиг баримт устгаж, өөрчилсөн гэмт хэргийн шинж чанартай баримт илэрсэнг сонсголын үеэр олон нийтэд ил болжээ.

нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ариунболд нарыг "Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан ... хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс ... их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулсан.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гуравдугаар сарын 7 болон 9-ний өдөр түүнийг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулснаас 99.4 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 5.3 тэрбум төгрөгийн хохирлыг А.Ариунболд гурван сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан юм.

Улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан юм.

Харин түүний эхнэр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Капитал банканд байршуулсан байсан иргэдийн нийгмийн даатгалын 390 гаруй тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэрэг 3 шатны шүүхээр гэм буруутай нь  тогтоогдож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.