| | USD/MNT 0₮

Цагдаагийн алба хаагчид бүлэглэн иргэнийг ЭРҮҮДЭН ШҮҮЖ, ТАВАН ЭЗЭНГҮЙ МАЛЫН ХУЛГАЙН хэрэг тохжээ

       Төв аймгийн цагдаагийн газрын нэр бүхий хоёр алба хаагч 2018 онд бусдыг эрүүдэн шүүж, эзэнгүй таван хэрэг тохжээ. Энэ талаар хохирогч .... манай редакцид хандаж, болсон хэргийн тухай дэлгэн ярьсан юм. Тухайлбал, 2018 онд Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагч “М” “Т” нар тус нутагт оршин суух ах дүү дөрвөн иргэнийг эрүүдэн шүүж, малын хулгайн эзэнгүй таван хэргийг тохсон байна. Ингэх явцдаа гэр бүлтэй нь уулзуулахгүй хориглож, ёс бусаар харьцах, цаашлаад хорих байранд хоол хүнсээр боогдуулан ял тулгаж байжээ. Мөн “Хэрэг хүлээ” хэмээн удаа дараа шаардаж байсан гэв. Хохирогч үүссэн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, шударга үнэнийг тогтоолгохын төлөө тэмцсэн ч хэргийг шалгаж байсан алба хаагчийг ажлаас нь чөлөөлж байсан удаатай гэнэ.

 

Хэргийн талаарх дэлгэрэнгүйг дараах линкээр нэвтэрч үзнэ үү: https://fb.watch/jnRC9ETQGe/

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.