| | USD/MNT 0₮

Таван настай охин төөрч, ууланд унтаж байхад нь ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

        Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, хуучнаар Партизаны сангийн аж ахуйн төвөөс өчигдөр 16 цагийн үед сураггүй алга болсон таван настай охиныг эсэн мэнд олжээ. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 20 шахам албан хаагч, хоёр эрэлч нохойн хамт эрлийг эхлүүлсэн бөгөөд нутгийн 150 гаруй иргэн, 30 шахам машинтайгаар охиныг хайсан талаар тус хорооны оршин суугч мэдээллээ. Эрлийнхэн 19-ний өдрийн оройн 17 цагаас эхлэн ойр хавийн газрууд болон ууланд хэд хэдэн чиглэлээр самналт хийж улмаар шөнийн гурван цагийн үед охиныг Партизаны төвөөс дөрвөн километрийн зайтай Бор халцгай хэмээх уулын оройд унтаж байхад нь олсон байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.