| | USD/MNT 0₮

Хүүхдэд садар самуун кино үзүүлж, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон этгээдэд нэг жил хүртэл хорих ял шийтгэхээр яллажээ

Баян-Өлгий аймагт насан хүрээгүй хүнд садар самуун сурталчилсан кино, дүрс бичлэг үзүүлж, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон хэрэг гарсан байна.

Тус хэргийг мөрдөн шалгаж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас иргэн А нь насанд хүрээгүй М-д садар самууныг сурталчилсан кино, дүрс бичлэгийг үзүүлж, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

16.8 дугаар зүйл.Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах

1.Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан; хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн; хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.