| | USD/MNT 0₮

Горхи тэрэлж орчмын 27 нүхэн жорлонг буулгалаа

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дугаартай албан даалгаврыг хэрэгжилтийн хүрээнд Горхи тэрэлжийн 27 нүхэн жорлонг буулгалаа.

Аялал жуулчлалын бүс нутаг дэвсгэр дээр байрлах стандартын бус нүхэн жорлонг буулгах арга хэмжээний хүрээнд 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдөр тус хамгаалалтын захиргааны нутаг дэвсгэр Горхи Тэрэлжийн Өвөр горхи Баруун салаа, Мэлхий хадны баруун салаа зэрэг газруудын нийт  15 нүхэн жорлонг буулгасан байна. Мөн гуравдугаар сарын 18-ны өдөр тус хамгаалалтын захиргааны нутаг дэвсгэр Горхи Тэрэлжийн Сайханы саравч, өртөө өвөлжөө, Дугуй бургас зэрэг газруудын нийт  12 нүхэн жорлонг буулгажээ.

2021 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт нийт 599  жорлон тоологдсон байна байна Үүнээс нүхэн жорлон 521 ширхэг буюу Аялал жуулчлал үйлчилгээ үзүүлэгч ААНБ-ын 193 нүхэн жорлон,  Налайх дүүргийн 6-р хороо орчим буюу орчны бүсэд айлуудын 328 ширхэг нүхэн жорлон байсан байна.  Дэс дараатай буулгах өөрчлөх ажлууд хийгдсээр байна.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.