| | USD/MNT 0₮

ХҮҮХДҮҮД ХААНА БАЙНА!!!

     Тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй байна. Тэднийг ойлгож, сонсож, хамтран ажиллах нь чухал байна. Хүүхдүүд тань яг одоо ...хаана байна вэ? ...хэнтэй хамт байна вэ? ...хэнтэй нөхөрлөж байна вэ? ...ямар мэдээллийг хаанаас авч байна вэ?
     Өсвөр насны хүүхдийн амиа хорлолт, сэтгэл зүйн асуудал дэлхий нийтээр анхаарал татсан асуудал болж байна. Нэн ялангуяа Ковид-19 цар тахлын удаан хугацааны хөл хорионы дараа хүүхдүүд цахим донтолт, цахим гадуурхал, хяналтгүй мэдээ мэдээлэл-д хэт автаж, үүнийг дагасан сэтгэл зүйн тогтворгүй байдалд өртөх эрсдэл өндөр болж байна.
     НҮБ-ын Хүүхдийн сангаас 2020 онд зохион байгуулсан Хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгаагаар сурагчдын 67.8% нь ганцаардсан, 59.0% нь бухимдалтай, 42.4% нь айдас зовнилтой, 56.2% нь дасан зохицох чадвар сул, дунд болон ахлах ангийн сурагчдын 4 хүүхэд тутмын 1 нь их ганцаардаж, таван сурагч тутмын нэг нь их уйтгарлаж, уйдаж байна гэжээ.
    Мөн Б.Нацагсүрэн, Б.Батцэцэг, З.Зулгэрэл, Т.Мандхай нар 2019 онд 12-18 насны нийт 235 хүүхдийн дунд судалгаа хийхэд 36.2% сэтгэл гутралтай, 31.9% сэтгэл түгшилт илэрсэн, 39.6% нь амиа хорлох оролдлого хийж үзэж байсан байна.
     Үр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, нийгмийн бүхий л орчныг хүүхдэд ээлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй болгоход анхаарч хамтран ажиллацгаая!!!
 
Боловсролын Ерөнхий газраас эцэг эхчүүд болон өсвөр насныхан зориулан санал болгож буй цахим хөтчүүдийг танилцуулж байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.