| | USD/MNT 0₮
Коронавирүсийн халдвар авсан байж магадгүй сэжигтэй тохиолдол өнөөдөр Орхон аймагт бүртгэгджээ.
Тухайн иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. Тэрбээр бие нь эвгүйрхээд байсан учир Уурхайчин багийн өрхийн эмнэлэгт үзүүлжээ. Одоогоор халуун хэвийн байгаа аж. Түүнээс шинжилгээ авсан бөгөөд хариу нь маргааш гарах юм байна. Тухайн иргэн Ухань хотод ажиллаж байгаад ирсэн тээврийн жолооч гэнэ. Тиймээс ДЭМБ-аас тусгаарласан гэдгийг эх сурвалж хэллээ.
Коронавирусийн сэжигтэй тохиолдол хэмээн үзэж, дээрх иргэнийг тусгаарлаж, дөнгөж сая аймгийн Онцгой комисс хуралджээ.
Коронавирүсийн халдвар авсан байж магадгүй сэжигтэй тохиолдол өнөөдөр Орхон аймагт бүртгэгджээ.