| | USD/MNT 0₮

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг шилдэг сонсогч, сурагчдад гардууллаа

      Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2023 оны шилдэг сонсогчид тодорлоо.

“Шилдэг сонсогч” шагналыг:

-Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Сүрэнхорлоогийн Жавхлантөгс,

-Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн сонсогч Батзоригийн Азжаргал,

-Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдлын дөрөвдүгээр ангийн сонсогч Баттулгын Довчинхорлоо,

-“Шилдэг сурагч” шагналыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагч Төгөлдөрийн Ариунтөгсөд хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх шагналыг гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөв.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.