| | USD/MNT 0₮

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг огцруулах акцыг МАН боловсруулж байна гэв

      Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгатайгаа “хамтарч ажиллах боломжгүй” гэх агуулгаар ЗГХЭГ-т өргөдөл өгч улмаар өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингэснээр Б.Бат-Эрдэнийн өргөдлийг хэлэлцэж, Э.Баттулгыг ТНБД-ын албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Учир нь тэд эртнээс таарамжгүй харилцаатай байсан гэх бөгөөд Э.Баттулга нь Б.Бат-Эрдэнийг шалгуулахаар түрүүлж өргөдөл өгсөн байсан гэх мэдээлэл ч байгаа юм.  Тэгвэл тэдний энэхүү зөрчил хурцдаж Б.Бат-Эрдэнийг огцруулахад хүргэж буй аж.

     Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Баттулга нь яамны архив, бичиг хэргийн ажилд өөрийн хүнээ томилуулсан байж. Харин тус ажилтан Э.Баттулгыг чөлөөлөгдөхтэй зэрэгцэн Б.Бат-Эрдэнэтэй холбоотой бүх бичиг баримтыг хуулбарлан авч явсан байна. Тэдний авч явсан баримтад өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан “Камертон хамтлагийн дуучин Д.Болд, Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт газар олгосон” гэх баримт байжээ. Энэ мэт ноцтой баримтууд Э.Баттулгын гарт байгаа бөгөөд ээлж дараалан дэлгэж магадгүй аж. Тиймээс өөртэй нь холбоотой мэдээлэл дэлгэгдэнэ гэдэгт Б.Бат-Эрдэнэ сандарч, яаран хэвлэлийн хурал хийсэн нь ч үүнтэй холбоотой байж мэдэх юм. Цаашлаад улс төрд түүнийг байнга хамгаалдаг УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Бат-Эрдэнийг авч үлдэхээр ажиллаж байна ч гэх мэдээлэл ил болжээ. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.