| | USD/MNT 0₮
Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйлээр буруутгаж тагнуулын байгууллагаас баривчилсан.
Тухайлбал, Монгол Улсын иргэн Ц.Хулан гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх үндэслэлээр шүүж байгаа. Энэ хэсэгт хамаарах шийтгэл нь 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.
Харин түүнийг хэвлэл мэдээллийн зарим эх сурвалжийн мэдээлснээр Х Богдыг тодруулах, алдаршуулах процесс өрнөж байх зуур гадаадын байгууллагатай хамтран ажилласан асуудлаар шалгаж байгаа гэх. Өнөөдөр түүний цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ.