| | USD/MNT 0₮

БНХАУ руу зорчиж буй иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэж, хариуцлага хүлээж байна

     БНХАУ руу зорчиж буй манай улсын иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гаарсаар байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдэлд тус улсын эрүүгийн хуулиар 3-10 хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг тул тус руу зорчиж буй иргэдэд гадаад улсын хууль, журмыг чанд баримтлахыг анхааруулж байна.

     Түүнчлэн БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж санхүү, эд хөрөнгөөрөө хохирох улмаар эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарч буй тул тус улс руу зорчиж буй манай улсын иргэд “өндөр цалинтай ажилд авна, зуучилна” гэх зар, мэдээлэлд хууртаж хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.