| | USD/MNT 0₮
Саппорогийн автобусны буудлаас өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр 16:50 цагийн үед бага насны хүүхэд алга болсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажлыг явуулж, улмаар төөрсөн хүүхдийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид олж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Алга болсон хүүхэд автобусаар зорчиж байхдаа унтсан бөгөөд түүнийг Ботаник орчмоос олсон гэнэ.