| | USD/MNT 0₮

Том оврын автомашины жолооч зоогийн газар мөргөж, гурван хүн нас баржээ

    Баян-Өлгий аймгийн, Өлгий сумын "Гурван замын уулзвар" гэдэг газарт том оврын ачааны автомашин осолдож, хүний амь эрсэдсэн осол энэ сарын 13-ны өдөр болжээ

    Тодруулбал, Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын чиглэлд “Ултрановис” загварын 40 тонн чингэлэг тээвэрлэж явсан том оврын ачааны автомашины жолооч Ж “Дэлүүн” зоогийн газрыг мөргөжээ. Улмаар тухайн барилга нурж, зоогийн газарт ажиллаж байсан тус аймгийн харьяат иргэн 24-40 насны гурван хүн нас барсан байна. Жолооч Ж автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн, осол хэргийг шалгаж байна.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.