| | USD/MNT 0₮

Монгол цэргийн өдөрт зориулж зэвсэгт хүчнийхэн 12 км-ийн явган аялал хийжээ

    “Зөв хандлага-Эрхэм андууд” ТББ, үндэсний батлан хамгаалах яамны их сургууль, Дотоод хэргийн их сургуультай хамтран 12 км явган аялал зохион байгууллаа. Алдрын замналаар нэрээр зохион байгуулсан уг явган аялалд нийт 200 аялагч оролцжээ. Тус сургуулиудын оюутнууд, цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмадууд явган аялалд оролцсон байна. Аяллын маршрут нь Батлан хамгаалахын их сургуулиас Жанжин клубыг дайран өнгөрч, Хужирбулангийн цэргийн анги хүртэл байжээ.

     Дэд хурандаа Д.Эрдэнэбуян “Аяллын гол зорилго нь Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 102 жилийн ой, Монгол цэргийн нэгдсэн холбооны дөрвөн жилийн ойг тэмдэглэн Монгол Улсын түүхэн газруудаар аялж түүхээрээ бахархах юм. Бид сурагч оюутнууд болон ахмадууддаа зөв хандлага-ёс зүйн төлөвшил олгож, “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг дэмжин ажиллахад чиглэж байна гэв.

“Зөв хандлага-Эрхэм андууд” ТББ зөв хооллолтын талаар аялагчдад сургалт зохион байгуулсан байна. Мөн аялагчид Жанжин Д.Сүхбаатартай холбогдох түүхтэй танилцаж дурсгалын самбарт цэцэг өргөжээ.  

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.