| | USD/MNT 0₮

ИРГЭНЭЭС АВЛИГА НЭХСЭН ПРОКУРОР Ц.БАТБОЛД, УЕП-ЫН ОРЛОГЧ М.ЧИНБАТ ХОЁР НЭГ АНГИЙН НАЙЗУУД

Прокуроруудтай холбоотой “но”-той ноцтой асуудлыг иргэн Г.Буяндорж гаргаж ирсэн билээ. Тодруулбал, хэргийг нь шийдвэрлэж өгнө хэмээн бусдыг шантаажилж их хэмжээний ам.доллар нэхсэн прокуроруудын хууль бус асуудлыг Ерөнхийлөгчид гаргаж өгсөн. Харин Ерөнхийлөгч УЕПГ-т иргэн Г.Буяндоржийн гомдол өргөдлийг хүргүүлсэн байгаа юм.

Г.Буяндоржийн нэр дурдснаар бол прокурор Ц.Батболд, Ж.Сандагсүрэн, прокурор асан П.Халиун нар 100 мянган ам.доллар өгөхийг шаардаж, хүссэн мөнгийг нь өгч чадаагүй болохоор олон хоног цагдан хорьсон гэх мэдээллийг хийсэн юм.

Тэгвэл дээрх нэг дурдагдсан прокурорууд хэн бэ. Ц.Батболд прокурорын хувьд Нийслэлийн прокурорын газрын орлогчийг хийж байгаад одоо Баянзүрх дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байгаа юм байна.

Харин Ж.Сандагсүрэн нь УЕПГ-т хяналтын прокурор хийж байгаа бол П.Халиун нь  2015 онд ажлаасаа чөлөөлөгдсөн гэнэ.

Тэгвэл хэргээ шалгуулж байгаа иргэнээс авлига нэхсэн Ц.Батболд прокурор гэж хэн бэ. Тэрбээр,

  • 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
  • 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр
  • 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элссэн суралцсан юм байна

Ажилласан байдал:              

  • Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор
  • Баянзүрх дүүргийн прокурорын газрын орлогч прокурор
  • Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга
  • Нийслэлийн прокурорын орлогч 
  • Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор
  • Одооо БЗД-ийн ерөнхий прокурорын албыг хашиж байна.

Хөрөнгө орлогын байдлыг нь харахад жилийн орлого 36,2 сая төгрөг, гэр бүлийнх нь орлого 34 сая төгрөг, 130 сая төгрөгий үнэлгээ бүхий машинуудтай. 210 саяын нэг орон сууцтай ажээ.

Прокурор Ц.Батболдын хувьд УЕП-ын орлогч М.Чинбаттай их сургуулийн нэг ангийн найзууд юм байна. Тодруулбал, 1995 онд МУИС-ийн Хуульзүйн сургуулийг тэд эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн юм байна. Ингээд ажлын гараагаа өөр өөр газар эхлүүлж байжээ.

М.Чинбатын хувьд өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигаар ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилсон байгаа юм.

Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.

Тэрбээр 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор, 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч, 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор, 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокуророор тус тус ажиллаж байжээ.

2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор, 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга,

2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа юм байна. 

Прокурор Ц.Батболдын хувьд УЕП-ын орлогч М.Чинбаттай их сургуулийн нэг ангийн найзууд юм байна. Тодруулбал, 1995 онд МУИС-ийн Хуульзүйн сургуулийг тэд эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн юм байна
Нийгэм

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.