| | USD/MNT 0₮

БИЕИЙН ЖИНГЭЭ ХЯНАХ 10 АЛХАМ

     Хүн төрөлхтөн хотжиж суурин байдалд шилжсэний ганц өвчин бол таргалалт, илүүдэл жил болоод байна. Хэт тарган хүмүүс хаана их байна тэр улс өндөр хөгжилтэй гэдгийг илэрхийлж байдаг. Гэвч энэ нь хувь хүний болоод улсынх нь эрүүл мэндийн гол асуудал болсоор ирсэн юм. Иймийн тулд жингээ хянахад дөхөм аргуудаас танилцуулж байна.

1.      Идэх хэмжээнээсээ хэтрүүлж бүү ид. Хоолыг бага багаар ид. Дахин нэмж бүү ид.

2.      Тайван хоолло. Өлстлөө хоолоо бүү сой, энэ нь таныг хоолоо том томоор яаран залгихад хүргэнэ. Хоолыг багаар үмхэж сайн зажилж ид. Явж байх зуураа юм бүү ид.

3.      Хэрэв та хөнгөн зууш идэхээр болбол аль болох илчлэг багатайг сонгож хэрэглэ. Үүнд: Төрөл бүрийн жимс ногоо голлосон зууш, бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн хоол хүнсийг сонговол зохино.

4.      Та аль болох өөрийгөө завгүй байлга. Хийх юмгүй үедээ та бидний ихэнх нь найз нөхөдтэйгөө нийлж хоол их иддэг.

5.      Та хоолоо хийж байхдаа хоолоо байнга амсахаас татгалз.

6.      Кофе эсвэл цайгаа элсэн чихэргүй уугаарай. Энэ нь эхний үед эвгүй юм шиг санагдах боловч сүүлдээ би яагаад элсэн чихэр хэрэглэж байснаа гайхах болно.

7.      Өөрийнхөө гэр бүл, найз нөхдийнхөө зүгээс сэтгэл санааны дэмжлэг аваарай.

8.      Аль болох олон төрлийн хоол хүнс ид.

9.      Өөрийн ая тухтай байдлыг бодож хүнсийг нөөцлөх, ходоод хоосон үедээ дэлгүүрээс хоол битгий аваарай.

10.  Ходоод цадсан мэдрэмж өгөхдөө амар тул ислэгээр баялаг хоол хүнсийг сонгоорой

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.