| | USD/MNT 0₮

Монголын өсвөрийн хоккейчид эхний тоглолтоо Ираны багийн эсрэг хийж, 5:0 харьцаатайгаар хожлоо

    Өсвөрийн буюу 18 хүртэлх насныхны Хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Степ Аренад эхэллээ. 

    Монголын өсвөрийн хоккейчид эхний тоглолтоо өчигдөр Ираны багийн эсрэг хийж, 5:0 харьцаатайгаар хожив. Манай баг өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират улсын багтай тоглох хуваарьтай байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Тайланд, Иран, Узбекистан, Туркменистан зэрэг Азийн шилдэг зургаан баг тамирчид оролцож байгаа юм.

   Багууд тойргоор тоглох бөгөөд баг бүр таван удаа тоглож хожлын оноогоор тэмцээнийг аваргыг тодруулна. Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, туслах дасгалжуулагчаар Н.Мишигсүрэн, Ж.Баярсайхан нар ажиллаж байна. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.