| | USD/MNT 0₮

Р.ЧОЙНОМЫН ГЭР МУЗЕЙГ АВАРЦГААЯ

     Хэнтий аймгийн Дархан суманд байрлах Төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойномын гэр музей эзэн нь социализмын үед гадуурхагдаж байсан шиг Ардчилсан нийгэмд орхигдоход хүрээд байна. Дархан сум энэ жил 100 жилтэй. Албан бус эх сурвалжаар 285 саяар наадмын талбай барьж байгаа.

     Монголын Төрийн хамгийн өндөр сэнтийд бөөн бөөнөөрөө заларсан Хэнтий нутгийн хүүхдүү нутгийн эрхэм яруу найрагч Р.Чойномынхоо гэр музейг аврахаар Улсын төсвөөс их хэмжээний мөнгө төсөвлөсөн биз гэж л найдах үлдлээ.

     Хөшөө мөнх биш

     Хүмүүний бүтээл туурвил мөнх билээ.

    ...Баян бөгөөд тэнэг хүнээс
    Бас би юугаа гуйх вэ.
    Үгээгүй ядуу хүний өмнө харин малгайгаа тосъё
    -Үг хайрла!

    Нийгэм минь та
    Нинжин сэтгэл хайрла!

    Хүчирхэг мандсан хорьдугаар зуун та
    Хүн чанар хайрла!

   Өнөө үе архины хаанчлалаа
   Өөрийг минь өгөөч!..

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд нар Хэнтий нутгийн үрс бол нутаг орноо өөд нь татахыг бодох цаг болжээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.