| | USD/MNT 0₮

"Мөнгөн завьяа"-ийн автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг албадан нүүлгэлээ

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, "Мөнгөн завьяа" автобусны буудал дээр байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэн, газрыг чөлөөллөө.

Зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүд нь гудамж, зам талбай, автобусны буудлын үзэгдэх орчныг хааж, зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд осол аваарт өртөх эрсдэлийг дагуулж, орчны бохирдол ихээр үүсгэж, Тамхины хяналтын тухай хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж ирсэн.

Цаашид үе шаттайгаар зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлөхөөр ажиллаж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.