| | USD/MNT 0₮

МЗХ-ны Хөдөлмөрийн бирж залуучуудад хөдөөд зарласан 3000 ажлын байр санал болгож байна

       “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган СТӨ, УДБЭТ-т үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын Хөгжлийн агентлаг, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “JCIMongolia” олон улсын байгууллага, Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулж байгаа чуулганд Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, 21 аймгийн ЗДТГ-ынхан цугларч, хотоос хөдөөг чиглэсэн иргэдийн нүүдлээ хэрхэн дэмжих, тэдэнд ямар боломжуудыг олгох вэ гэдэг асуудлыг нээлттэй хэлэлцэж байна.

       Чуулганы үйл ажиллагаанд Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв Хөдөлмөрийн бирж ажиллуулж, улсын хэмжээнд зарлагдсан 3000 ажлын байрыг танилцуулж байна. Хөдөлмөрийн бирж дээр Төрийн албаны зөвлөлөөс хөдөө орон нутагт зарласан 902, аж ахуйн нэгж, компаниудын зарласан 2100 нээлттэй ажлын байр, нийт 3000 ажлын байрны мэдээллийг танилцуулж, хөдөө орон нутагт ажиллахаар зорьж байгаа залуучуудын хүсэлтийг авч ажиллаж байна. Ажлын байрны мэдээллийг гуравдугаар сарын 2-ны байдлаар авсан учраас эрэлт, хэрэгцээний хувьд хуучраагүй байгаа юм. Орон нутагт хэрэгцээтэй байгаа төрийн албаны ажлын байрны эхний гуравт боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны мэргэжилтнүүд жагсаж байгаа бол аж ахуйн нэгжүүдээс зарласан нээлттэй ажлын байрыг уул уурхай, барилгын салбар тэргүүлж байгаа аж. МЗХ-ны Хөдөлмөрийн биржийнхэн хөдөө ажиллахаар шийдсэн иргэдийн анкетыг бөглөж, хэрэгцээтэй эрэн хайж байгаа мэргэжилд нь нийцүүлж, тухайн ажлын байранд мэргэжилтэн авахыг хүсэж байгаа аймаг, орон нутагтай холбон ажиллаж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.