| | USD/MNT 0₮

Ши Жиньпин гурав дахь удаа БНХАУ-ын даргаар сонгогдлоо

      Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 14 дүгээр Их Хурлын анхдугаар чуулганы төлөөлөгчид өнөөдөр Ши Жиньпинийг санал нэгтэйгээр БНХАУ-ын даргаар сонголоо. Тэрээр гурав дахь удаагаа таван жилийн хугацаатай сонгогдсон анхны төрийн тэргүүлж болж байна. Санал хураалтад 2952 хүн оролцжээ. Ирэх зургаадугаар сард 70 нас хүрэх Ши Жиньпинийг 2018 онд Хятадын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа дахин сонгох боломжтой болсон байна. Ингэснээр нэг хүн төрийн тэргүүний албыг олон удаа хаших боломж бүрджээ. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын (ХКН) 20 дугаар их хурлын дараа Ши Жиньпин мөн ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа сонгогдсон.

       Ши Жиньпин 1953 онд Бээжин хотноо Хятадын хувьсгалч, улс төрийн нэрт зүтгэлтний гэр бүлд төржээ. 1974 онд тэрээр Хятадын Коммунист залуучуудын эвлэлд элсэж, дараа нь намын хэд хэдэн албан тушаал хашиж байжээ. 1999-2002 онд зүүн Фүжянь мужийн захирагч, 2007 онд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны (БНХ) гишүүнээр сонгогдож, 2008 оны гуравдугаар сард БНХАУ-ын дэд даргаар ажиллаж байжээ.

Ши Жиньпин 2012 оны арваннэгдүгээр сард ХКН-ын төв хороо, Цэргийн зөвлөлийн даргаар ажиллаж, 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын төрийн тэргүүн, Цэргийн төв зөвлөлийн даргын албыг хашиж эхэлжээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.