| | USD/MNT 0₮

О.Мөнхжинг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.

Тодруулбал, О.Мөнхжинд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс яллагдагч О.Мөнхжинд урьд 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны хоёрдугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Тэгвэл О.Мөнхжинг цагдан хорих хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Нийслэлийн прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.