| | USD/MNT 0₮

ДАРХАН-УУЛ АЙМАГТ КОРОНАВИРҮСИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

Коронавирүсийн сэжигтэй тохиолдол илэрсэн Дархан-Уул аймгийн иргэнийг тусгаарласан байна.

Тухайн иргэн нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон байна. Шинжилгээний хариу маргааш гарах бөгөөд тухайн иргэн өөрөө эмнэлгийн байгууллагад хандсан байна. Тэрбээр өндөр тунгаар халуураагүй бөгөөд ханиалгах шинж тэмдэг илэрсэн тул ийнхүү эмнэлэгт ханджээ.

Дэлхийн 25 оронд халдвар тархсан бөгөөд манай улс тархалтын аюултай ангилалд орсныг ДЭМБ-аас зарласан байгаа. Тиймээс иргэн та санаа амраад амны хаалтаа зүүхгүй хайнга хандаж болохгүй шүү гэдгийг ЭМЯ-наас анхааруулж байна.

Коронавирүсийн сэжигтэй тохиолдол илэрсэн Дархан-Уул аймгийн иргэнийг тусгаарласан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.