| | USD/MNT 0₮

Шинэ үеийн "Инновацын эзэд"-ийг шалгаруулах уралдаант нэвтрүүлгийн оролцогчдыг бүртгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран шинэ үеийн зохион бүтээгчдийг төрүүлэх “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна.

Хүүхэд, залуусын зохион бүтээх сэтгэлгээг дэмжин хөгжүүлж, шинийг санаачлан, хийж бүтээх хүсэл эрмэлзлийг өдөөж, санаа хэрхэн инновацын бүтээгдэхүүн болдог мэдлэг, мэдээллийг сурталчлан таниулах зорилготой уралдаант нэвтрүүлгийг NTV телевиз үзэгчдэд толилуулна.  

Оролцогчид хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хүний өдөр тутмын амьдралын асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл, инновацлаг бүтээлээр өрсөлдөнө.

Хамрах хүрээ:

12-25 насны хүүхэд, залуус баг бүрдүүлж оролцоно.

Бүртгэлийн хугацаа:

2023 оны 02 дугаар сарын 27-ноос 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл

Бүртгэх газар:

NTV телевизийн байр

Цахимаар бүртгүүлэх холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe34Zqafga57MBgtRLnqhQPfhJMvRbK5cN2OY7yBonPTcsONA/viewform

Шагналын сан:

50,000,000 төгрөг.

1-р байр 30.000.000 төгрөг

2-р байр 15.000.000 төгрөг

3-р байр 5.000.000 төгрөг

Эцсийн шатанд шалгарсан, ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шилдэг оролцогчид дотоодын их сургуульд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.