| | USD/MNT 0₮

ЦЕГ: Хойд эцэг нь гурван настай хүүгийн хүзүүний нугалмыг ХУГАЛЖ, хацар, эрүүний доод хэсгийг ЗУЛГАЛСАН

     Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гурван настай хүүгийн ээж болон хойд аавыг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байна.

       Мөн цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр БГД-ийн 10 дугаар хороонд оршин суух гурван настай “Б”-г хойд эцэг гэх 33 настай “Э” согтуурсан үедээ зодож хүзүүний гуравдугаар нугалмыг хугалж, зүүн талын хацар, эрүүний доод хэсгүүдийг зулгалж гэмтээсэн байжээ. Харин цагдаагийн байгууллагаас хойд эцгийг яаралтай эрэн сурвалжилж, саатуулаад байна. Одоогоор хүүгийн биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчүүлж байгаа аж.

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.