| | USD/MNT 0₮

Эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гурван настай хүүгийн ээж болон хойд эцгийг СААТУУЛАН шалгаж байна

     Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гурван настай хүүгийн ээж болон хойд аавыг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байна.

     Хүүгийн ээж иргэн Л нь 3-7 насны гурван хүүхэдтэй ба БГД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байр түрээслэн найз залуу болон хүүхдүүдийн хамт амьдардаг байжээ. Харин тухайн байрны жинхэнэ эзэмшигч арваннэгдүгээр сард байраа түрээсэлсэн. Гэвч түрээслэгч нь дур мэдэн өөр хүнд давхар түрээсэлжээ. Ийм учраас хороо, дүүрэгт нь тухайн иргэдийн бүртгэл мэдээлэл байдаггүй байна. Ээж нь гэх эмэгтэй “Л” саяхан болсон хорооны нэг уулзалтад ирж тухайн байрыг худалдан авсан гэж өөрийгөө танилцуулж байжээ.

        Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр "Энэ айлын үүдээр байнга тамхи татсан хүмүүс их харагддаг. Хаалга орчим нь үргэлж архины шил байдаг. Заримдаа хүн зодолдож байгаа юм шиг сонсогддог ч очоод үзэхээр ямар ч чинээ аниргүй байдаг. Хаалгыг нь нүдэхээр тайлдаггүй байсан” гэлээ. Мөн тухайн айлаас 102, 107, 108 зэрэг тусгай дугааруудад дуудлага өгч байгаагүй, хөршүүд нь ямар нэг зүйл хэлдэггүй байсан гэв.

      Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал хүнд. Шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт ихтэй, амьсгалын аппаратын дэмжлэгтэйгээр амьсгалж байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.