| | USD/MNT 0₮

"ЖАРАН ХАШОР"-ЫН СУВАРГА ХЭЗЭЭ ЦОГЦЛОХ ВЭ?

     Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Долоон харын хэц, Гурван Хөвсгөл уул, Цувираагийн хийдийн туурь, Ноён хутагтын унаган тоонот Шувуун Шанд унаган төрхөө хадгалан оршсоор авай.  Хөвсгөл сумын унаган хүү социализмын үеийн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Чойнорын Сүрэн гуайн үр сад нутаг усандаа "Жаран хашорын суварга" цогцлоон Азид тэргүүлэх ном буяны сүм өргөө байгуулсаар 10 гаруй жил болжээ.
Ер бас хэрэгтэй сайн юм болно гэж бодож байсан юм. Сүүлийн олон жил тэр буянт үйл ажил зогсжээ.
 
     Энэ суваргын талаар сонин домог байдаг ажээ. Өгөөмөр сэтгэлт нэгэн эх буян хураах газар болох суварга босгохыг хүсэж хаанаасаа зөвшөөрөл хүсэхэд:
     -Хүссэнээ хий гэжээ. Нөгөө эх дөрвөн хүү, нэг зарцын хүчээр заан, илжиг хоёр хөлөглөн шороо чулуу зөөсөөр ажил нь нэлээн урагштай болж ирэх үед:
    -Ядуу эмэгтэй суварга бүтээх нь шадар сайдууд, нутгийн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй хүмүүсийн нэр төрд нь халтай гэж үзэж суварга босгохыг болиулахын тулд ноёдууд хаанд айлтгал өргөжээ. Тэгтэл хаан:
    -Хаан нэг зарлигтай байдаг юм. Нэгэнт би ам алдсан тул түүнээсээ буцахгүй хэмээн харулжээ. Үүнээс үүдэн уг суваргыг “Ам алдсан” (Жарүн хашор) гэж нэрлэсэн гэнэ.
     Энэхүү суварганы бүтээн байгуулалт сүүлийн үед зогссон бөгөөд буян номын орон уу? өөр журмаар байгуулсан цогцолбор уу? гэдгийг нутгийн хэн ч мэдэхгүй мөн л 10 гаруй жил өнгөрлөө. Хэрэв буян мөрийн зорих орон цогцолбор бол нийтэд энэ тухай нээлттэй мэдээлэл өгөх ёстой ч нутгийнхан үүнийг үл гадарлана.
     Суварга хэмжээгээрээ Азидаа тэргүүлэх юм гэнэ хэмээн нутгийнхан л ярихаас бусад мэдээлэл одоогоор байхгүй бөгөөд бүтээн байгуулалтын ажил сүүлийн үед яагаад зогсонги байдалтай байгаа нь ч нууцлаг хэвээр байна.
 


Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.