| | USD/MNT 0₮

"TAKE OFF" ХАМТЛАГИЙН ДУУЧИН Б.БАТЗОЛБОО МЗХ-нд БУХИМДАВ

    "Take off" хамтлаг болон Монголын Залуучуудын холбооны хооронд маргаантай асуудлууд сүүлийн үед нийгэмд бухимдал төрүүлээд байгаа. МЗХолбоо гэх байгууллагын хэрээс хэтэрсэн суртал залуучуудаа дэмжих байтал залуусын эсрэг хандсан нь бухимдал төрүүлэхүйц ил байгаа нь хэнд ч ойлгомжтой. Тус хамтлагийн дуучин Б.Батзолбоо өөрийн цахим хуудаснаа...
 
   ...Зүгээр л доромжилж чадаж байнашдээ… Монголын Залуучуудын холбоо!!!…

   100 гаруй жилийн түүхтэй, Азийн хамгийн анхны Залуучуудын байгууллагын нэр хүндийг өнөөгийн удирдлага гэх залуучууд шившиглэж байна даа. Нэг уулзчих болов уу? гэж их л хүлээцтэй хандлаа. Хүний урманд утсаар ч ярьсангүй. Асуудлаа хэлээд уулзах хүсэлт, гарц гаргалгаа удаа дараа өглөө. Хүн гэж авч хэлэлцэхгүй юм байна. Асуудал тодруулахаар:
    -Дээрээс ингэсэн, Еөк гар гэсэн нтр… Тэр одоо яадаг дээдсүүд вэ!!!…
    Тэр нэг суганы үс байна аа. Нэг ч удаа уулзаагүй байж утсаар ярьж их дарамтална аа, бас… “Шээс баас”-аар дуудаж томорно. Тэгснээ надад бас нэг санал тавиад байгаа ухаантай юм аа чааваас:
     -Хөгшөөн чи наадахаа өгчих өө. Харин дараа нь манай Еөк-өөс нэг томхон ажил гуйчих. Цаадах чинь НИТХ-ын төлөөлөгч юм чинь туслах байх… нтр олон юм хуцна аа боловсролгүй муу суга!!!…
     Залуу хүн гээд нэр хүндийг нь сэвтээчих вий гэж нэр ус хэлэхгүй эвийг хичээж яваа шүү!!!…Тэгсэн бас юу гэнэ вэ?…
     -15-наас манай удирдлага шинэчлэгдэнэ. Тэрний дараа уулзаарай! гэнэ үү!!! Энэ бол доромжлол шүү!!!
     Дахиад л удирдлагаа сольж хамаг юм замхруулах нь!!!…

     - Хугацаанаас нь өмнө гэрээ цуцална!
     - Төлбөр төлсөн хугацаа дуусаагүй байхад хөөнө!
     - Цоожны гол сольж орж дээрэм хийнэ!
     - Цахилгаан салгаж хамаг юм өмхийрүүлнэ!
     - Камер салгаж найр хийнэ!

     Эвтэйхэн яваад байхаар битгий давраад байгаарай НАМЧИНГУУД АА
!!!
     Хамаг үйлдэл чинь бичээтэй байгаа шүү... хэмээн нийтэлжээ. Намын бэлтгэл хүчин Монголын Залуучуудын холбоо тайлбар хийх л үлдлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.