| | USD/MNT 0₮

ЗАЛУУС ЦЭВЭР ОРЧНЫГ ХҮСДЭГ

Өнөөдөр МУБИС-ын урд талын нүхэн гарцны хоёр бөмбөгөрийг хэсэг залуус өнгө ортол зүлгэж угааж цэвэрлэлээ. Өвлийн дагтаршсан цасанд нэвчсэн утаа тортог, авто машины хий угаарыг өөрийн гэр мэт сэтгэл гарган цэвэрлэж байгааг нь харсан хэн бүхэнд бахдал төрнө. Залуус цаашдаа Улаанбаатар хотод байршиж буй 600 гаруй хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэхээр шийдсэн бөгөөд ийнхүү эхний цэвэрлэгээгээ хийж байна.
Гудамжинд өнгөрөх хэн бүхэн ирээдүйн залуусаа дулаан харцаар шагнан, ерөөл магтаалын үгээ харамгүй хайрлах нь ажээ. Тэд гудамжны тортгийг биш ирээдүйд учрах сэтгэлгээний, нийгмийн буртгийг нэгдэн цэвэрлэж байна.
Хүүхэд багачууд уруу чиглэсэн энэхүү арга хэмжээгээ “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” гэж ТЭД нэрлэжээ. Залуустаа амжилт хүсье.
 
ASU.mn
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.