| | USD/MNT 0₮

Төрийн тусгай хамгаалалттай бүсээс хууль бусаар мод бэлтгэж байжээ

-Төрийн тусгай хамгаалалтай бүсээс хууль бусаар мод бэлтгэж байсныг илрүүлж таслан зогсоожээ-

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж байгаль экологид 300 орчим сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас шалгаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум Асралт гэх газар Ebee ХХК нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэл хийсэн хэргийг илрүүллээ. ЭЦА-ны алба хаагч нар ажиллан 4 отогийн нийт 42 иргэнээс мэдүүлэг авч мод бэлтгэлийн талбай, цагаалганы хэсэгт бэлтгэсэн 120 орчим куб метр мод байсанд үзлэг хийн мод ачсан байсан хоёр зил 131 машиныг саатууллаа.

Хууль бусаар мод бэлтгэж байсан этгээдүүд Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат иргэд бөгөөд нийт 1000 орчим куб метр мод бэлтгэж байгаль экологид 300 сая орчим төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан худалдан авсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж, тээврийн хэрэгсэл, хөрөнгө, орлогыг хураан авахаас гадна байгаль экологид учирсан шууд хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар учирсан хохирлыг ойн экологи – эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож төлүүлдэг хуулийн заалттай ажээ.

Төрийн тусгай хамгаалалттай бүсээс хууль бусаар мод бэлтгэж байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.