| | USD/MNT 0₮
Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 хүнд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг маргааш хэлэлцэхээр болжээ.
Н.Баярсайхан, Э.Аззаяа хоёр дарга өнгөрсөн 2017 онд бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг удаан хугацаанд шалгаад анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа юм.
Харин прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд 908 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон билээ.
Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 хүнд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг маргааш хэлэлцэхээр болжээ.