| | USD/MNT 0₮

С.ЧИНЗОРИГ: МСҮТ-ИЙН ТЭТГЭЛГИЙГ 200 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОНО

Засгийн газрын ээлжит хуралдаан дөнгөж сая болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулж байна. Тэрбээр "Засгийн газраас МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгт хүргэх шийдвэр гаргалаа. Мөн тэтгэврийн зээл тэглэгдэж, ахмадууд маань нэгдүгээр сарын зөрүү мөнгө болон хоёрдугаар сарын тэтгэврээ бүтэн аваад дуусч байна. 900 сая төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн тогтоол ЗГ-ын хуралдаанаар орж байна" гэлээ.

Тухайлбал, Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгож нэмсэн юм.

ШУУД ҮЗЭХ: 

С.ЧИНЗОРИГ: МСҮТ-ИЙН ТЭТГЭЛГИЙГ 200 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОНО
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.