| | USD/MNT 0₮
2020 оны УИХ-ын сонгууль дөрвөн сарын дараа болно. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгууль өгөх өдрийг зургадугаар сарын 24-ны Лхагва гарагийн өдөр болно гэж тогтсон байгаа.
Сонгуулиар хэн нэр дэвших бол, эрх баригч нам болон бусад намуудаас хэнийгээ нэр дэвшүүлэх бол гэсэн таамаглал, улстөрийн зураглал аль хэдийнэ гарсан байгаа юм.
Энэ жил сонгогчдод таалагдахгүй, намдаа санхүүжилт буюу оноо, суудал авчирч чадахгүй хүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдэгдлийг МАН-аас хийсэн байгаа. Тиймээс ирээдүйтэй хол явах бизнесмэнүүдийг энэ жил эрх баригч нам нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл ч гарсан удаатай. Хамгийн гол нь нэр дэвшигчид сонгогчдод таалагдах ёстой.
Иймээс намрын чуулган завсарласан энэ үед намын гишүүд болон нэр дэвшигчид тойргоо услаад эхэлжээ.
Энэ жилийн сонгуульд аль нам хэнийг нэр дэвшүүлэхээс сонгуулийн үр дүн буюу ирэх дөрвөн жилийн өнгө тодорхой харагдана. Гэхдээ Сонгуулийн хуулийн дагуу намууд нэр дэвшигчээ хуулийн хугацаанд нэр дэвшүүлэн тодруулж, СЕХ-нд бүртгүүлнэ.
Харин түүний өмнө намын дарга нар хэнийг, хаана нэр дэвшүүлэх, хэний нам олонх болж чадах вэ гэдгээ хоорондоо тохиролцох байх. Ингээд МАН, АН-ын нэр дэвшигчдийн таамгийг аймаг, дүүргээр нь хүргэж байна.
Архангай аймагт хэн хэн нэр дэвших вэ
МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар нэр дэвшинэ. Харин Ардчилсан намаас сайд асан “Фортуна” Н.Батбаяр, “Бридж” группийн Д.Ганхуяг, АН-ын Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар нэр дэвшихээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Дашрамд дуулгахад, Н.Батбаярыг "Чингис" болон "Самурай" бондын мөнгийн зарцуулалттай холбоотой хэргээр АТГ-аас удаан хугацаанд шалгаад өнгөрсөн онд прокурорын шатанд хэргийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгэхээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан хүнийг нэр дэвшүүлээд сонгох уу гэдэг асуудал урган гарч ирж байгаа юм.
МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар нэр дэвших байх. Харин Ардчилсан намаас сайд асан “Фортуна” Н.Батбаяр, “Бридж” группийн Д.Ганхуяг, АН-ын Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал гэсэн мэдээлэл байна.