| | USD/MNT 0₮
Завхан аймгийн Отгон, Алдархаан сумдын нутаг дэвсгэрт байрлах оройн дээд Отгонтэнгэр хайрхныг өнө эртнээс Монголчууд шүтэж бэлэгшээж ирсэн билээ. Олныг минь дааж явдаг мөнх цаст Отгонтэнгэр хайрхан хэмээн залбирч мөргөж, заяа буянаа даатгаж ирсэн өндөр оргил. Түмний буян заяаг дааж явдаг Төрийн тахилгатай шүтээн уул.
Гэтэл сүүлийн үед шунал ихтэй хүмүүсийн балгаар Отгонтэнгэр хайрхныг ухах зөвшөөрөл олгогдсон байсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгч өнгөрсөн долоо хоногт шийдвэрийг нь цуцлав. Тодруулбал, Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Отгонтэнгэр хайрхны бэлд олгосон уул уурхайн гурван лизензийг цуцалсан байгаа юм. Тухайлбал, хайглуулын 2, ашиглалтын 1 гээд нийт 3 ширхэг тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, 29.1.2 заалтуудыг үндэслэн цуцалсан болохыг албан ёсоор мэдээлсэн байна.
Нутгийн удирдлагууд дээрх лицензийг даруй цуцлуулахыг шаардаж, Ерөнхий сайд болон холбогдох газруудад хандсан гэнэ. Тэгвэл Отгонтэнгэр хайрхны бэлийг ухах зөвшөөрлийг хэн, ямар компанид өгсөн бэ гэдэг нь яах аргагүй анхаарал татна.
Отгонтэнгэр уулыг ухах гэж хайгуулын лизензтэй "МОНГОЛ МАЙНИНГ ЭНД ЭКСПЛОРЭЙШН" компанийн тухай Улсын бүргэлтгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас хайж үзэхэд, хувьцаа эзэмшигч нь Дугарсүрэнгийн Отгонлхагва гүйцэтгэх захирал Г. Батболд гэх хүмүүс гарч ирж байна.
Д.Отгонлхагва нь Хөвсгөл аймгийн харьяат бөгөөд аймгийн алдарт уяач гэсэн мэдээлэл байна. Харин гүйцэтгэх захирал нь ч мөн уяач хүн гэнэ. Ийнхүү алдарт уяач нар Отгонтэнгэр хайрхны бэлийг ухах зөвшөөрөл авсан байсан гэхэд итгэхэд бэрх. Монгол түмний дээдэлж шүтэж шүншиглэж ирсэн хайрханд газар шороог хөндөх битгий хэл гар хүрэх ч эрхгүй баймаар юм даа.
Тэгвэл “МОНГОЛ МАЙНИНГ ЭНД ЭКСПЛОРЭЙШН” ХХК ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ гэдгийг судлаад үзвэл 2008 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Геологи, уул уурхайн ашиглалт, хайгуул олборлолтын зэргээр шороон болон алты чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж.