| | USD/MNT 0₮
БНХАУ-д шинэ төрлийн коронавирүсийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан дэлхийн улс орнууд иргэдээ эх орондоо буцаан татаж байгаа. Энэ жишгээр манай улс ч мөн адил Ухань болон Эрээн хотод байгаа иргэдээ эх орондоо авчирч байгаа юм. Тэгвэл өнөөдөр БНХАУ-ын Эрээн хотоос 300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар өглөө эрт автобус хөдөлжээ. Тус ажлыг гүйцэтгэхээр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж байгаа аж.
ЭРЭЭН ХОТОД БАЙГАА 300 ИРГЭНЭЭ ӨНӨӨДӨР ЭХ ОРОНДОО АВЧИРНА