| | USD/MNT 0₮

Иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдолтой танилцаад прокурорын байгууллагад шилжүүллээ

Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндорж авлига нэхсэн гэх прокурор Ц.Батболд, Ж.Сандагсүрэн, П.Халиун нарын талаарх ноцтой баримт, хавтаст хэргийг Ерөнхийлөгчид хаяглаж, ЕТГ-ын дарга З.Энхболдод өнөө өглөө гардуулж өгсөн билээ.

Дээрх нэр бүхий прокурорууд нийлж бүлэглэж байгаад Г.Буяндоржоос 100 мянган ам.доллар нэхсэн. Нэхсэн мөнгийг нь өгөөгүй учраас таван хэрэгт эрүүгийн хэрэгтнээр татаж, нэг жил 2 сар цагдан хорьж, 25 тэрбум төгрөгөөр хохироосон гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдолтой танилцаад Улсын ерөнхий прокурорт шилжүүлсэн байна.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга, иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдолтой танилцаад Улсын ерөнхий прокурорт шилжүүлсэн байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.