| | USD/MNT 0₮

О.БОРГИЛ:БИ ӨӨРӨӨ ХОХИРОГЧ БОЛСОН

Өнгөрсөн жил найз охиноо 13 давхраас шидэж амийг нь хохироосон гэх сэжиглэгдэн шалгагдаж байгаа О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо.

Тодруулбал, О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийн талаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/, 11.7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулжээ.

Улмаар шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 02 дугаар сарын 13 өдрийн 10:00 цагт хийхээр товлосон байна.

Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт орсон О.Боргил би өөрөө хохирогч болсон хэмээн мэдүүлжээ.

Өнгөрсөн жил найз охиноо 13 давхраас шидэж амийг нь хохироосон гэх сэжиглэгдэн шалгагдаж байгаа О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.