| | USD/MNT 0₮
Эрүүл мэндийн яамнаас коронавирүсийн тархалтын талаар цагийн үеийн мэдээллийг өнөөдөр өглөө. Монгол Улсад коронавирүсийн халдвар бүртгэгдээгүй. Гэсэн ч вирүсийн тархалт эрчимтэй хэвээр байгаа талаар албаныхан онцоллоо.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхэд нийт 31 хүнийг тусгаарласан тасагт байлгаж байгаа. Коронавирусийн тусгай шинжилгээний хариу гарсан. Бүх хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Нисэх багийн 16 иргэнийг мөн ажиглалтад тусгай тасагт байрлуулж байна” гэлээ.
Мөн өнөө өглөө Польш улсад суугаа монгол эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хамгаалалтын хэрэгсэл хандивласныг нисэх буудлаас хүлээн авсан. Амны хаалтыг эмзэг бүлгийн иргэд, эмнэлэг, цагдаагийн байгууллага зэрэг олон нийтийн үйл ажиллагаанд оролцож буй албан хаагчдад хуваарилах юм байна.