| | USD/MNT 0₮
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутыг авлига албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаад багагүй хугацаа өнгөрчээ.
Тодруулбал, тэрбээр аймгийн төв цэнгэлдэх дотор албан тушаал эрх мэдлээ ашиглан 1200 айлын орон сууцыг БНСУ-ын нэгэн компаниар 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгүүлж бариулж эхэлсэн байна. Үүнийг нь нутгийн иргэд эсэргүүцэж, хууль хяналтын байгууллагад хандаж 180 айлын орон сууцан дээр барилгын ажил явагдаж байхад нь үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Харин энэ гомдлыг иргэд АТГ-т ирүүлсэн бөгөөд гомдол мэдээллийн дагуу хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, одоо мөрдөн байцаалтад байгаа ажээ.
Эх сурвалжийн мэдээллээр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутыг төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан, өөртөө давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна.
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутыг төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан, өөртөө давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна.