| | USD/MNT 0₮
“АНУ, Хятадын эрх баригчдын хурцадмал байдал Тайванийн асуудлын улмаас улам даамжрах төлөвтэй байна. Иймд Хятад улс 2035 он гэхэд цөмийн цэнэгт хошууны нөөцөө гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна” гэж “Киодо” агентлаг эх сурвалжийн хэлснээс иш татан мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх арми цөмийн зэвсгээ нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулсныг Ши Жиньпин баталжээ.
Хятадын ардын чөлөөлөх арми /ХАЧА/ байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тус улс 2027 он гэхэд цөмийн цэнэгт хошууны тоогоо 550, 2035 он гэхэд 900-д хүргэх төлөвтэй байгаа аж. ХАЧА-ийн ойн арга хэмжээний төслийг Бээжингийн Вашингтоны эсрэг дарангуйллыг бэхжүүлэхийг эрмэлзэж буй Хятадын дарга Ши Жиньпин хэдийнэ баталсан гэж Хятадын эх сурвалж мэдэгдэв.
Хятад улс өмнө нь баллистик пуужин хөөргөх төхөөрөмжийнхөө тоогоор АНУ-ыг гүйцэж түрүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн билээ.
Эх сурвалж: KYODO NEWS