| | USD/MNT 0₮

СҮНС ХААНА БАЙРЛАДАГ ВЭ?

             Хүн болон амьтан бүгд сүнстэй гэх. Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д:

1.    аливаа хэрэг явдлын гол утга, оньс; хэргийн сүнс; сүнсийг олох;

2.    шашны ёсонд: амьтныг амьдруулах хувийн эрхэн болох сэтгэл тийн мэдэл ч гэдэг; сүнс сүлд хорш.; сүнс зайлах, сүнс халих (ихэд айх) хэмээжээ.

            Ямартаа ч сүнс хэмээгчийг шар будаан чинээ, өөрөөсөө машид эрчим гарган чадах нэгэн зүйл зүрхэн тольтноо оршин байдгийг шашин тайлбарлана. Харин бид өдөр тутамдаа сүнсээ хаана буйг эртний мэргэдийн судраас үзэх боломжтой юм. Эл учир сүнс орших газрыг ханах, төөнөх, хэт хүчтэй хөндөн өвтгөхийг цээрлэн хянах хэрэгтэй. Өдрөөр нь тодруулахад:

1.    Шинийн нэгэнд хөлийн эрхий хуруунд

2.    Шинийн хоёронд гадар шагайнд

3.    Шинийн гурванд бөгсөнд

4.    Шинийн дөрвөнд бэлхүүсэнд

5.    Шинийн таванд аман дотор

6.    Шинийн зургаанд гарт

7.    Шинийн долоонд дотор шагайнд

8.    Шинийн найманд бэлэг эрхтэнд

9.    Шинийн есөнд улны ясны  

10. Арванд бэлхүүсний ард

11. Арван нэгэнд хамрын ирмэгт

12. Арван хоёронд үсний завсарт

13. Арван гурванд шүдэнд

14. Арван дөрвөнд ходоодонд

15. Арван таванд бүх биед

16. Шинийн арван зургаанд өвчүүнд

17. Арван долоонд хоолойд

18. Арван найманд бөгсөнд

19. Арван есөнд хөлөнд

20. Хоринд дотор шагайнд

21. Хорин нэгэнд цээжинд

22. Хорин хоёронд гадар шагайнд

23. Хорин гурванд элэг ба хөлөнд

24. Хорин дөрвөнд алганд

25. Хорин таванд уланд

26. Хорин зургаанд өвчүүнд

27. Хорин долоонд өвдөгт

28. Хорин найманд бэлэг эрхтэнд

29. Хорин есөнд өвдөгт

30. Гучинд бэлэг эрхтэнд байрлах болой.

 

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.