| | USD/MNT 0₮
Камер бол зураг авах хэрэгсэл бөгөөд дуу бичлэг хураах төхөөрөмж суулгаснаар видео бичлэг хийх буюу кино зураг авалт хийх боломжтой болсон. Дижитал сорон болон электрон соронзон бүхий санах ойтой төхөөрөмж. Гэрэл зургийн аппаратны хөгжлийн явц 100 гаран жил болж 1981 онд Сони компани энгийн хүмүүс ашиглаж болох анхны хагас дижитал камерыг худалдаанд гаргажээ.
“Мавика” хэмээх энэхүү камер нь дүрсийг дискэнд хадгалдаг байсан бөгөөд дискэн дээр хадгалагдсан дүрсийг дэлгэцээр харах боломжтой байв. 1991 онд “Кодак” анхны дижитал камер болох DCS 100-г гаргасан. Энэ камер өндөр үнэтэй байсан хэдий ч сэтгүүлч, мэргэжлийн гэрэл зурагчид өргөнөөр ашиглаж эхэлсэн байна. Энэ бол техникийн хөгжил. Харин аппаратны механик эвдрэлийг засахад хүний гар зайлшгүй хэрэгтэй.
Гэрэл зургийн аппаратны засварчин Н.Ганболд. Гэрэл зургийн аппарат засаад хорь гаруй жил болжээ. Бага байхдаа юм юм задалсан л хүүхэд байж. Тэр дадлаараа аппарат засдаг болсноо бахархан ярина. Засварчин АХ 1993 оноос гэрэл зурагчин мэргэжил эзэмшин сонирхолдоо хөтлөгдөн зургаан жил зураг авсан байна. Тэгээд гэрэл зурагчин мэргэжлээ түр орхин 1999 оноос аппарат засаж эхэлжээ.
Нарийн мэргэжил. Үйлдвэрийн бүтээгдэхүүний санах ойд багтсан эрэг, шураг, жижиг биетүүдийг яг байраар нь дэслэн, дараалан задлан хийх хэцүү. Гол нь задлаад бүрэн эвлүүлсний дараа тэр аппарат бүрэн ажиллах ёстой. “Ёстой” гэдэгт ч итгэж хүмүүс түүгээр гэрэл зургийн аппаратаа засуулах гэж очдог нь гарцаагүй.
Н.Ганболд: Аппаратны хамгийн гол эд анги линз. Түүнд шороо оруулж болохгүй. Газар унагаж болохгүй. Маш гамтай хайхран хамгаалахыг зөвлөж байна. Аппарат засах нарийн ажил. Болохоос нь болохгүй болтол нь ажиллана. Сүүлийн үед гарсан шинэ аппаратуудыг засахад хүндрэл гардаг ч олон жилийн дунджаар болгочихдог л юм гэлээ.
-Гоё шүү аппарат задлаад сууж байхад. Зассан хойноо бүр гоё шүү дээ хэмээн тэр ажлаараа бахархана. Хальсны болон дижитал аппаратны ажиллах зарчим ижил. Задлахаас эхлэн угсрах бүх үйл явц нарийн ба нэг ч эрэг, боолт орхиж болохгүйг тэр анхааран ажилладаг.
Аппарат засвараас гараад эзэндээ очно. Н.Ганболд ахаа таны зассан гэрэл зургийн аппаратаар инээмсэглэсэн хүмүүс л дандаа зургаа авахуулна гэж та бод доо. Тэгэхээр таны мэргэжил үнэ цэнэтэй. Уурласан, бухимдсан хүн зураг даруулахгүй гэдэгт та итгээрэй. Харин бид таныг аппарат хамгийн сайн засдаг засварчин гэдэгт итгэдэг шүү.
Хүндэтгэсэн: ASU.mn